Зориг сангийн санаачлан хэрэгжүүлж буй “Women in STEM” хөтөлбөр нь шинжлэх ухаан, математик, инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар тус салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг Америкийн Нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам санхүүжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар нэг сарын турш үнэ төлбөргүй салбарын манлайлагчидтай уулзаж, хувь хүний хөгжлийн лекц, панел хэлэлцүүлэг, танилцах аяллуудад оролцон ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгоно.
Уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл доорх линкээр өргөдлийн маягт бөглөн 2022 оны 2-р
сарын 28-ны 18:00 цагаас өмнө илгээнэ үү.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Японы компанид дадлага ажил хийх замаар Монгол Улсад өндөр ур чадвартай инженер бэлтгэх хөтөлбөр (ITGEL)
Та бүхнийг БНСУ-ын Данкоок их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих оюутан залуучуудыг нээлттэй ажлын байранд зуучлах арга хэмжээ зохион байгуулж байна.
ХХҮДС-ийн ахлах багш П.Пүүдоржийн “Эхлэл IV” үзэсгэлэн Вlue Mon төвийн “Норфей Арт” галерейд болно
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв