Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийн III дамжааны 17 оюутан, дэд профессор В.Алимаа, эрдэм шинжилгээ, инновацын ажилтан Д.Сувд-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр 2025 оны 03 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 09-ний хооронд хамрагдаж сертификатаа гарган авч эх орондоо ирлээ.

Энэхүү сургалтын бүх зардлыг БНЭУ-ын Засгийн газар бүрэн хариуцсан нь ШУТИС-д оруулсан оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон юм.

БНЭУ-ын газрын тосны EIL (Engineering India Limited) ХХК-ий удирдлагууд, сургалтад хамрагдсан багш, оюутнууд ба  Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн инженерүүд

Тус сургалтын хөтөлбөрөөр газрын тос боловсруулах үндсэн ба туслах байгууламж, процесс, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн төрөл,материал, хийц,  газрын тос боловсруулах үйлдвэрийн процессын үндсэн байгууламжууд,  туслах байгууламжууд, хангамж, тоног төхөөрөмж, шалгалт тохируулга, хяналт, удирдлагын процесс,  экологи, хаягдал, бохирдуулагч бодисын хяналт, тоног төхөөрөмжүүд зэврэлтийн менежмент, аюулгүй ажиллагаа, технологийн  усан сан, ус цэвэрлэх байгууламж, туршилтын үйлдвэрлэл, лаборатори,  түүхий эд, ус, бүтээгдэхүүний чанарын хяналт, галын усан сан, дамжуулах хоолой, үйлдвэрлэлийн бус барилга байгууламжууд, , байгаль орчинд ээлтэй ногоон технологи зэрэг сэдвүүдээр хичээл орсон.

ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийн III дамжааны оюутнууд,  дэд профессор В.Алимаа, эрдэм шинжилгээ, инновацын ажилтан Д.Сувд-Эрдэнэ нар

БНЭУ-д 70 хоногийн сургалтад хамрагдсан багш, оюутнуудын ШУТИС-ийн хичээлийг цахимаар заах, үзэхээр хичээл зохицуулалт хийсэн бөгөөд энэхүү боломжийг олгосон ШУТИС-ийн болон ГУУС-ийн удирдлагууддаа талархлаа.

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар