ОХУ-ын Н.Э.Бауманы нэрэмжит ТИС-д докторын зэрэг хамгаалав
2008 оны 6-р сарын 9-нд Математикийн сургуулийн Техникийн Механикийн салбарын багш Данаа овогтой Ганбат ОХУ-ын Москвагийн Н.Э. Бауманы нэрэмжит Техникийн их сургуулийн "05.02.02-Машиноведение, системы приводов и детали машин" болон "01.02.06-Динамика и прочность машин, приборов и аппаратуры" мэргэжлүүдийн хамтарсан зөвлөлд "Расчёт и проектирование рабочих органов винтовых пружинных грохотов" сэдвээр доктор Ph.D-ын зэрэг амжилттай хамгаалав.
Д.Ганбат нь дэлхийд нэр хvндтэй тус Техникийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны аспирант болж байгаатай холбогдуулан Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичиг, оюутан хариуцсан Ж.Тогтох, ШУТИС-ийн төлөөлөгч Л.Гvрбазар баяр хvргэж, хамгаалтанд нь оролцлоо. Эрдмийн зэргээ амжилтай хамгаалсан Д.Ганбатад баяр хvргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хvсье.
МС-ийн Техникийн Механикийн салбар
2008.09.10
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа