Японы хамгийн олон уншигчтай өдөр тутмын таван хэвлэлийн нэг Seikyo сонины 2008 оны 10-р сарын 30-ны №16403 дугаарын тэргүүн болон гуравдугаар нүүрт манай сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гэрэл зургийн хамт нийтлэгджээ.Уг мэдээлэлд Монгол Улсын ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Олон улсын СОКА интернейшнл нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Японы СОКА нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч Икеда Дайсакүд Хүмүүнлэгийн ухаанаар ШУТИС-ийн “Хүндэт доктор”цол олгосон талаар болон ШУТИС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлжээ. Мөн “Хүндэт доктор” олгох ёслолын ажиллагаан дээр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэнгийн хэлсэн үгийг гуравдугаар нүүртээ бүрэн эхээр нь нийтэлсэн байна. ШУТИС нь шинжлэх ухаан, техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монгол улсын хамгийн том сургууль бөгөөд бүрэлдэхүүн ба харъяа 17 салбар сургуульд нь нийт 20 гаруй мянган оюутан суралцдаг аж хэмээн уг нийтлэлд мэдээлсэн байна. Дашрамд сонирхуулахад СОКА нийгэмлэг ньдэлхийн томоохон улс орнуудад салбартай 12000 гаруй гишүүтэй юм байна.
Хэвлэл мэдээллийн ажилтан С.Сосор
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа