БНСУ-ын Kwangwoon их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
БНСУ-ын Kwangwoon их сургуулийн Ректор Lee, Sang Chul 2008 оны 10-р сарын 7-нд ШУТИС-д зочиллоо.Тэрээр Ректор Б.Дамдинсүрэн болон проректоруудтай уулзаж, цаашид хоёр сургууль хамтран ажиллахаар ярилцаж, хамтын ажиллагааны гэрээнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн, БНСУ-ын Kwangwoon их сургуулийн Ректор Lee, Sang Chul нар гарын үсэг зурлаа. Тус их сургууль нь 10.000 гаруй оюутантай, долоон коллежтэй, инженер, хууль, менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, техник технологийн чиглэлээр улсдаа тэргүүлэгч сургууль аж. Гадаадын 37 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг юм байна.
Хэвлэл мэдээллийн ажилтан С.Сосор
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа