Вуянг Скай Тэтгэлэгийн сан нь ШУТИС, МУИС, Хүрээ дээд сургуулийн сурлага сайтай, өрхийн орлого бага нийт 33 оюутанг сонгон шалгаруулан тэтгэлэг олголоо.
Тэтгэлэг гардуулах ёслол 2008 оны 9-р сарын 19-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болов.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректорын үүрэг гүйцэтгэгч Я. Наранцэцэг болон МУИС, Хүрээ дээд сургууль, БНСУ-ын төлөөлөгчид оролцов.
БНСУ-ын Вуянг Скай Тэтгэлэгийн сан (Wooyang SKY Scholarship Fund)-аас 2008-2009 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, тэтгэлэгээр шагнуулсан дараах оюутнууддаа баяр хүргэе. Үүнд:
Б. Доржпагам, ГХС-ийн IV курс
П. Баярсүх, УУИС-ийн IV курс
Д. Одончимэг, ХүУС-ийн III курс
Б. Оргодол, МТС-ийн III курс
Б. Мөнхболд, МС-ийн III курс
Б. Ганчулуун УУИС-ийн III курс
С.Мөнхбаясгалан ГГТС-ийн II курс
Б.Батбаяр ГГТС-ийн II курс
Б.Халиун ЭХИС-ийн II курс
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа