БАС-ийн “Хүрээлэн буй орчны инженерийн салбар”-ын багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Уранцэцэг 2025 онд мэргэжлийн хичээлийн “Халаалт” сурах бичгийг хэвлүүлж, шинэ номынхоо нээлт-хэлэлцүүлгийг 2025 оны 03 сарын 26-ны өдөр ШУТТНС-гийн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БАС-ийн захирал Б.Нарантуяа, профессор багш нар, Ж.Даваацэрэн эрхлэгчтэй “Хүрээлэн буй орчны инженерийн салбар”-ын багш нарын төлөөлөл, номын багш, Гавьяат багш Ц.Дашдорж, С.Чулуунхуяг болон гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч, шавь нарын төлөөллүүд оролцлоо.
Монгол улсын зөвлөх инженер, доктор (Ph.D), дэд профессор Ц.Уранцэцэг нь их сургуульд багшлах хугацаандаа олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд 40 гаруй, мэргэжлийн сэтгүүлд 10 гаруй судалгаа шинжилгээний өгүүлэл тус тус хэвлүүлж, хамтарсан болон бие даасан 20 орчим ном, сурах бичиг гаргаж ажилласан байна.
Ц.Уранцэцэгийн “Халаалт” шинэ ном нь сурах бичигт тавигдах стандарт шаардлагын дагуу бичигдсан оюуны томоохон бүтээл болсоныг професор багш нар онцоллоо.
Монгол улсын зөвлөх инженер, доктор (Ph.D), дэд профессор Ц.Уранцэцэг танд сургалт, судалгааны ажилд тань амжилт хүсье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн