"Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ШУТИС-ийн багш нарт төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын “Нисэхийн Гавьяат техникч” цолоор Механик инженер, тээврийн сургуулийн Тээврийн салбарын багш Ү.Жамсран, Төрийн дээд цол, одон, медаль “Алтан гадас” одонгоор Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн ахлах багш Л.Батболд, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын сургалтын мастер Л.Сүрэнжав, “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Мурзабек нар тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн ректор Т.Намнан гардуулан өгч хамт олон нь хүлээн авч баяр хүргэлээ.
Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн багш нарт баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.
Гэрэл зургийг
Захиргааны удирдлагын газар
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн