Таван Богд Групптэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр cурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй БАС, БУХС, МХТС-ийн 4 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлгийн батламжийг гардууллаа.
Тэтгэлгийн батламжийг Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц. Баатарсайхан сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үе тэнгийнхнээ манлайлсан Барилгын инженерчлэл, Хүний нөөцийн менежмент, Маркетингийн менежмент болон Мэдээллийн систем хөтөлбөрт суралцаж буй дараах оюутнуудад олголоо.
Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:
№ |
Овог нэр |
Сургууль |
Курс |
Хөтөлбөр |
1 |
Б. Хулан |
Барилга, архитектурын сургууль |
3 |
Барилгын инженерчлэл |
2 |
Б. Цэрэндулам |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
4 |
Хүний нөөцийн менежмент |
3 |
Ц.Бүжинлхам |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
3 |
Маркетингийн менежмент |
4 |
Ү. Мөнхтуяа |
Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
3 |
Мэдээллийн систем |
“Тэтгэлэгт Оюутан” хөтөлбөрийн шилдгээр шалгарсан оюутан залуусынхаа цаашдын сурлагад өндөр амжилт хүсье.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа