Сургалт, семинар 2024 оны 09 дүгээр сарын 18 ны өдөр 14:00-18:00 цагт ШУТИС-ийн VIII байр 12 давхар “Хурлын танхим”-д болсон.
Сургалт, семинарт СБХА-ны дарга, доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа “Сургалтын үйл ажиллагаа, оюутны үйлчилгээ, зөвлөх багшийн үүрэг, багшид тавигдах шаардлага” сэдвээр, Олон Улсын Хүний Нөөцийн Хөгжлийн Академийн гүйцэтгэх захирал Н.Амаржаргал “Зорилтот үр дүнг дэмжих хөтөлбөрийн шинэ арга техник, санаачлагыг хэрэгжүүлэх нь” сэдвээр. Орчин цагийн ажил олгогчид хэрхэн өөрчлөгдөөд байгаа болон ажлын байрны өөрчлөлтийн талаар төгсөгчид түүнд бэлэн байдаг уу гэх асуудлыг хөндөн олон талаас нь дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг өглөө.
Зөвлөх багшийн сайн туршлага, арга зүйн зөвлөмж ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд професор М.Баттулга өөрийн зөвлөдөг оюутнуудттайгаа хэрхэн ажилладаг, төгссөний дараа тэдний эргэх уялдаа холбоо хамтын ажиллагаа гэх мэт туршлагаасаа хуваалцав, МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын ахлах багш Э.Батцэцэг оюутантай эхнээс нь тодорхой зорилго тавьж түүнийгээ хэрхэн биелүүлж байгаа дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлох гээд өөрийн асар их сайн туршлагаа хуваалцлаа.
Сургалтанд хамрагдсан багш нараа дараах 5 сэдэвт баг болгон хуваагдаж хэлэлцүүлэгт оролцлоо.
Багш нар хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож олон санал, асуудлыг дэвшүүлэн хэлэлцлээ. Тус асуудлуудыг сургуулийн удирдлага, холбогдох нэгжүүдэд хүргэхийг илэрхийллээ. Хэлэлцүүлгийг БУХС-ийн ХУС-ийн ахлах багш доктор (Ph.D), дэд профессор Н.Батцэрэн, БУХС-ийн ХУС-ын ахлах багш Э.Энхцолмон нар удирдаж, СБХА, ОХСҮА-ны төлөөлөл хамтран ажиллав.
Сургалтандаа бүрэн хамрагдаж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон багш нартаа талархал илэрхийлье.
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн