БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод “Монгол Улсын сэтгэл судлалын мэргэжлийн багш нарын сургалт” сэдэвт сургалт 2024 оны 8 сарын 19-ний өдрөөс 8 сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын их сургуулийн Зүүн бүсийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн сэтгэл судлалын багш нар болон Ерөнхий боловсролын сэтгэл зүйч нар хамрагдаж мэргэжил дээшлүүллээ. Манай сургуулиас Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын сэтгэл судлалын ахлах багш Н.Ариунтуяа, А.Нарангэрэл, багш Д.Юмжирмаа, Ж.Буянхишиг нар оролцож Хөх хотын Багшийн их сургуулийн багш нарын сэтгэл судлалын хичээл заах туршлага болон сургалтдаа ашиглаж буй туршилтын лабораторийн тоног төхөөрөмж, платформуудтай танилцаж ШУТИС-т нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн БНХАУ-ын сэтгэл судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдал, онол практикийн уялдаа холбоо, тэр дундаа сэтгэл заслын арга техник, элсэн заслын аргыг хэрэглэж буй практик туршлага, оюутнуудад тулгамддаг сэтгэл зүйн асуудал, түүнийг шийдвэрлэж буй арга, хэрэглэж буй сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөтэй танилцлаа.
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн