Багш, ажилчдын бие бялдрын хөгжил, эрүүл амьдрах хэв маягийг дэмжих, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах, залуучууд, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн ГХС-ийн “Багш, ажилтан, төгсөгчдийн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”-ийг япон хэлний ангийн 2004 оны төгсөгчид, япон хэлний багийн багш нартай хамтран 2024.05.04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд төгсөгч, багш ажилтны холимог нийт 8 баг өрсөлдсөнөөс тэргүүн байранд “Хятад хэлний баг”, дэд байранд “Солонгос хэлний 1-р баг”, гутгаар байранд “Англи-орос хэлний 2003 оны төгсөгчдийн баг”, тусгай байранд “Солонгос хэлний 2 -р баг” тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ирэх жилийн тэмцээнийг Солонгос хэлний ангийн төгсөгчид өөрсдийн нэрэмжит болгон зохион байгуулах эрх олгох батламжийг ГХС-ийн захирал Ц.Энхбаатар тэмцээний хаалтын үеэр гардуулав.
Дурсамж дүүрэн инээд хөөрөөр цалгисан үе үеийн төгсөгчид, багш ажилтан, дэмжиж ажилласан оюутан залуус, зохион байгуулсан та бүгддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс, хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!
Ази судлалын салбарын япон хэлний 2004 оны төгсөгчид, багийн хамт олон
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа