“Монголын инновацийн 7 хоног арга хэмжээ” эхэлж байна

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ 7 дахь жилдээ 2021 оны  5 дугаар сарын 17-нд эхэлж байна.  Тус арга хэмжээг холбогдох талууд нийт 14 цогц үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж олон нийтэд  хүргэж байна.

Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж буй дараах 3 арга хэмжээ манай их сургууль хариуцан зохион байгуулж байна.

  1. "ICIED 2021" Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  2. Оюутны гарааны бизнесийн санаачилгыг шалгаруулах "鶹 Start-Up" уралдаан
  3.  "Үндэсний инновацийн хөгжил форум" арга хэмжээний салбар хуралдаан болох "Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын ШУТехнологи, инноваци" хурал

Эрхэм багш судлаач Та бүхнийг өөрийн сонирхсон арга хэмжээнд цахим хэлбэрээр оролцохыг урьж байна.

Нэгдсэн хөтөлбөр:

InnoWeek2021 - д хэрхэн оролцох вэ ?

2021.05.17-ны өдөр

  • “Үндэсний инновацийн хөгжил” форумд нэвтрэх холбоос

2021.05.21-22-ны өдрүүдэд

  • “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” цахим үзэсгэлэнтэй танилцах  

2021.05.21-ны өдөр

  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл -2021” бага хуралд оролцох -

2021.05.17-22-ны өдрүүдэд

  • Залуу судлаачдын “Эрдэм Хакатон” уралдаан

2021.05.07-05.20-ны өдөр

  • “鶹 Start-Up” оюутны гарааны бизнесийн уралдаан

2021.05.18-21-ний өдрүүдэд

  • “Инноватор 21” цуврал лекц

2021.05.19-ний өдөр

  • “Инноваци ба хөрөнгө оруулалт” хүнс хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт

2021.05.18-ны өдөр

  • Юнеско-ийн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмжийн хэрэгжилтийн тайлангийн танилцуулга

2021.05.20-ны өдөр

  • Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх in-house RT- PCR оношлуурыг үйлдвэрлэх “C4A”  гарааны компанийн нээлт

 

Арга хэмжээ тус бүрийн холбоосоор орж холбогдох мэдээлэлтэй танилцаж оролцох боломжтой.  

Шинжлэх ухаан технологийн их сургууль тус арга хэмжээний хүрээнд “International Conference on Innovation and Entrepreneurship Development – 2021” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 6-нд,  Залуу судлаачдын “Best Paper Award” бага хурлыг 5 сарын 7-нд тус тус цахим хэлбэрээр  амжилттай зохион байгуулаад байна.

 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Технологи дамжуулах төв