“Үндэсний инновацийн хөгжил” форумд урьж байна

7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд  их сургуулийн багш, судлаачид, судалгааны байгууллагын эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон инновацийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож үндэсний инновацийн хөгжлийн асуудлаар дараахи 5 салбар хуралдааны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:

  • Цахим технологи, дижитал шилжилт
  • Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци
  • Биотехнологи анагаах ухаан
  • Хүнс, хөнгөн аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи инноваци
  • Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл

“Хүнс, хөнгөн аж үйлдвэр, дэд бүтцийн салбар хуралдаан”-ыг манай Их сургуулиас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байна.

Форум 5 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагаас олон улсын арга хэмжээний Airmeet.com флатформ дээр явагдах ба багш, судлаач Та бүхэн доорхи холбосоор хандаж, зааврын дагуу нэвтэрч хуралдаанд оролцох боломжтой. 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Технологи дамжуулах төв​ċċċċċċ