link
Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXIII бага хурал 2026 оны 03 сарын 27-аасс 04- сарын 10-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус хурал нь оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд системтэйгээр дадлагажуулж, практик туршлага олгох замаар бие даан шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой Монгол улсын их сургуулийн оюутнуудын дунд эдийн засаг, менежментийн чиглэлээр зохион байгуулагддаг. 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний бага хурал нь “БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” (сургалт, судалгаа) сэдвийн хүрээнд болж байгаагаар онцлог юм.

Зураг 1. “ЭРДМИЙН ШУВУУ” эрдэм шинжилгээний хурал
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXIII бага хуралд ШУТИС-ийн Менежментийн сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн сургууль, СУИС-ийн Соёлын сургууль, Мандах их сургуулийн 36 илтгэгч оюутны 25 өгүүллийг I шатны комиссын бүрэлдэхүүн шүүлт хийснээр II шатанд 10 өгүүлэл шалгаруулсан. II шатны шалгаруулалтаар шилдэг илтгэлийг 2026 оны оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ШУТИС-ийн V байрны 4 давхарт эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан.

Зураг 2. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчид болон илтгэгчид

Зураг 3. Эрдэм шинжилгээний хурлын илтгэгчид
“ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXIII бага хурлын шалгаруулалтын дүн
|
№ |
Оюутан |
Сэдэв |
Сургууль |
Удирдагч багш |
|
ТЭРГҮҮН БАЙР |
||||
|
1 |
Э.Отгогчимэг |
Төгсөгчийн ажил сонголтод ажил олгогчийн брэнд нөлөөлөх нь |
ШУТИС. МС |
Магистр Ч.Нямбаяр |
|
ДЭД БАЙР |
||||
|
2 |
Ч.Доржпүрэв, Ч.Мөнхдалай, Ж.Мишээл |
Ногоон тархи угаалт нь байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох судалгаа |
СЭЗИС |
Магистр Б.Баярцэцэг |
|
ГУТГААР БАЙР |
||||
|
3 |
С.Амарзаяа, Э.Оюунжаргал |
Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа |
ШУТИС. МС |
док (Ph.D)., проф. Ж.Ганчимэг |
|
ТУСГАЙ БАЙР |
||||
|
4 |
Х.Нямдорж |
Монгол банкны зах зээл ба гадаадын банкны нэвтрэлт зээлийн хүүд үзүүлэх нөлөө |
ШУТИС. БуХС |
Доктор(PhD) Д.Баярмаа |
|
5 |
А.Түвшинбаяр |
Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн шинжилгээнд үндэслэн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь |
ХААИС. ЭЗБС |
Магистр С.Баасансүрэн |
|
6 |
Н.Лхам-Осоржин |
Удирдах ажилтны манлайлалын арга барил байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх нь |
ШУТИС. МС |
Магистр Д.Ариунжаргал |
|
7 |
Б.Цолмон |
Байгууллагын санхүүгийн өрсөлдөх чадварт хийсэн шинжилгээ |
СУИС. Соёлын сургууль |
Магистр П.Арвинбаяр |
|
8 |
М.Нарансолонго |
Дижитал хуримтлал, өөрийгөө илэрхийлэх хандлага ба нийгмийн харьцуулалтаар дамжих мэдээллийн хэт ачааллын суралцах стрессэд үзүүлэх нөлөө |
ШУТИС. МС |
док (Ph.D)., дэд Х.Ариунаа |
|
9 |
Г.Солонго |
Малчин өрхийг дижитал шилжилтэнд нэвтрүүлэх судалгаа |
ХААИС. ЭЗБС |
Доктор (Ph.D) Ж.Мөнхбат |
|
10 |
Б.Халиунаа А.Амартайван |
Ажилтны сайн сайхан байдал байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх нь |
ШУТИС. МС |
Магистр Г.Тунгалагтуяа |

Зураг 4. Тэргүүн байрын шагналт ХНМ-ийн IV зурсын оюутан Э.Отгончимэг

Зураг Тусгай байранд шалгарсан илтгэгчид
Оюутан залуусын сурч хөгжих, шинийг эрэлхийлэх үйлсийг байнга дэмжин, хамтран ажилладаг ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний алба, ШУТИС-ийн менежментийн сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
RESEARCHERS FROM 鶹 SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
鶹 receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship