ЭМГЭНЭЛ
Пунсалмаагийн ОЧИРБАТ
(1942-2025)
Монгол улсын анхны Ер?нхийл?гч, т?р нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт з?тгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгд?гээр сарын 17-ны ?д?р таалал болсонд бид г?нээ эмгэнэж байна.
Пунсалмаагийн Очирбат 1942 оны нэгд?гээр сарын 23-нд Завхан аймгийн Т?дэвтэй сумын Бунхант хэмээх газар т?рс?н. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр тус тус суралцаж т?гсжээ.
П.Очирбат нь 1965-1967 онд Аж ?йлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ер?нхий инженер, 1972-1976 онд Т?лш, эрчим х?чний ?йлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Т?лш, эрчим х?чний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3-р сараас 9-р сар х?ртэл БНМАУ-ын Ардын Их Хурлын тэрг??лэгчдийн дарга, 1990 - 1992 онд БНМАУ-ын Ер?нхийл?гч, 1992-1993 онд Монгол улсын анхны Ер?нхийл?гч, 1993-1997 онд Монгол улсын Ер?нхийл?гч??р ажиллаж байсан Монгол улсын т?р нийгмийн нэрт з?тгэлтэн байлаа.
Академич П.Очирбат 1969 онд “Уул уурхайн техник, технологийн ?ндэс” анхны сурах бичгийг хамтран бичсэнээс хойш салбарын мэргэжилтэн бэлтгэх ажилд тасралтг?й оролцож, 1975 оноос ПДС-ийн т?гс?лтийн улсын шалгалтын комисс, техникийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах з?вл?лийн гиш??н, 1999-2016 онд ШУТИС-ийн Удирдах з?вл?лийн дарга, гиш??н, Ректорын з?вл?х, ШУТИС-ийн Эрдмийн з?вл?лийн гиш??нээр идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ их сургуулийг орчин ?еийн сургалт, судалгааны т?в болгон х?гж??лэх, профессор багш нарыг эрдэмж??лэх ?йлст тасралтг?й х?чин з?тгэж ирсэн юм.
Профессор П.Очирбат 2000-2018 онд ШУТИС-ийн Экологи, тогтвортой х?гжлийн т?вийн захирал, 2002-2011 онд Уул уурхайн менежмент, тогтвортой х?гжлийн профессорын багийн тэрг??лэх профессороор ажиллаж, Н?Б-ын Ер?нхий ассамблейн 57-р чуулганаас 2005-2014 оныг Тогтвортой х?гжлийн боловсролын 10 жил болгохоор зарласан х?т?лб?рийн х?рээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд т??ний санаачилга шууд оролцоотойгоор Тогтвортой х?гжлийн боловсролын сургалтыг шинээр зохион байгуулж амжилттай хэрэгж??лсэн байна.
Академич П.Очирбат шинжлэх ухааны доктор 2, техникийн ухааны доктор 9, 40 гаруй магистр, бакалаврын зэргийн судалгааны ажлын удирдагч, з?вл?х??р ажиллаж, 120 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ?г??ллийг олон улсын болон ?ндэсний мэргэжлийн сэтг??л??дэд хэвл??лэн, сургалт судалгааны чиглэлээр бие даасан б?г??д хамтарсан 44 ном, сурах бичиг туурвиснаас гадаад хэл дээр 11 б?тээл нь хэвлэгдсэн байна. Ялангуяа “Т?лш эрчим х?чний цогцолборын удирдлагын зохион байгуулалт” (1987), “Монгол улсын эрдэс баялгийн цогцолборын х?гжлийн стратеги ба экологи” (1998), “Н??рсний аж ?йлдвэрийн х?гжлийн стратеги ба экологи” (2002), “Тогтвортой х?гжил ба хэрэглээний экологи” (2004) зэрэг томоохон б?тээл??д нь манай орны эрдэс баялгийн салбарын х?гжлийн бодлогыг тодорхойлох хэмжээний б?тээл??д болсон гэж ?нэлэгддэг юм. 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, менежмент, экологи” долоон боть хамтын б?тээлээрээ Т?рийн шагнал х?ртсэн билээ.
Дэлхийн энх тайвны академи, ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль, БНСУ-ын Данкукийн их сургууль, ШУТИС зэрэг гадаад, дотоодын их сургуулиудын “Х?ндэт доктор” зэрэг эрдмийн дээд цолыг х?ртэж, Очирбат сан, Монголын инженерийн ухааны ?ндэсний академи, Уул уурхайн шинжлэх ухааны академийг ??сгэн байгуулж анхны ер?нхийл?гч, тэрг??лэгчээр ажиллаж ирсэн байна.
Монгол т?рийн дээд шагнал “Чингис хаан” одон, З?вл?лтийн “Уурхайчны алдар” - I, II, III зэргийн одон, Унгар улсын “Х?д?лм?рийн гавьяаны одон”, БНСУ-ын “М? Г?н Хва” одон, АНУ-ын “Эрх ч?л??ний бамбар”одонгоор шагнаж, т??ний гавьяа з?тгэлийг ?ндр??р ?нэлсэн байна.
Монгол Улсын Т?рийн шагналт, академич, шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат их сургуулийнхаа эрдмийн хамт олон, багш, ажилтнууд, шавь нартаа оюун билиг, эрдэм мэдлэг, б?тээлч х?д?лм?р, з?тгэлээ харамг?й зориулж, бусдыг ямагт дэмжин тусалж, ?лгэрлэн манлайлж ирсэн т?р нийгмийн нэрт з?тгэлтэн, эрдэмтэн, сурган х?м??ж??лэгч байлаа.
Эх орон, ард т?мэн, ШУТИС-ийн х?гжил дэвшлийн т?л?? хоёрг?й сэтгэлээр з?тгэж б?тээсэн ?йл хэрэг, уул уурхайн аж ?йлдвэрийн салбарын х?гжилд оруулсан ?лэмж их хувь нэмэр, гавьяат ?йлсийг манай их сургуулийн удирдлага, хамт олон ?еийн ?ед дурсан х?ндэтгэж байх болно.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН З?ВЛ?Л, РЕКТОРЫН З?ВЛ?Л, ЗАХИРГАА
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
АХМАДЫН З?ВЛ?Л
ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, ?д?рл?г-2025" зохион байгуулагдана.
"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.
“麻豆社 Start-Up-2025” уралдааны б?ртгэл 5 дугаар сарын 4-ний ?д?р дуусна
Шилдэг цахим хичээл, контент шалгаруулах олон улсын уралдаанд оролцохыг урьж байна
"Эрдмийн чуулган-2025" профессор, багш, судлаачдын ЭШ-ний хурлын урилга, х?т?лб?р