“Halloween”-ны баярыг тохиолдуулан 2024 оны 10 сарын 31-ний өдөр ШУТИС-ийн урлаг зааланд “鶹 Open mic” vol.3-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт “Ensit” чөлөөт бүжгийн клуб, “Хос Уянга” цэнгээнт бүжгийн клуб, дуулаачийн клуб, амьд хөгжмийн клуб , Хөтлөгчийн клуб зэрэг урлагийн клубүүд мэндчилгээ дэвшүүлэн өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж оюутан залуустай хамт нэг өдрийг өнгөрүүллээ. Тус арга хэмжээ оюутнуудын авьяасыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой бөгөөд урлагийн авьяастай хэн бүхний өмнө нээлттэй, урлагийн аль ч төрлөөр оролцох боломжтой юм. “鶹 Open Mic” vol.3-ыг ШУТИС-ийн урлагийн клубийн оюутнууд хамтран зохион байгуулсан. Арга хэмжээнд зориулан өөрсдийн хүссэн дүрдээ хувиран ирсэн оюутнуудаас шилдгийг шалгаруулан, Оpen mic-т амжилттай оролцсон оюутнууд шилдгээр шалгарч гарын бэлэг гардан авлаа. Авьяаслаг оюутнууддаа сурлаг, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа